Жүжигчин Эштон Катчер, Мила Кунис нар сүй тавьжээ. 2011 оноос хойш хамт амьдарч байгаа хоёр жүжигчнийг хэзээ гэрлэх бол хэмээн хэвлэлүүд байнга сураг ажиг тавьж, Мила Кунис ядам хуруундаа хэзээ сүйж бөгж зүүх бол хэмээн хүлээж байсан. Тэгвэл гурван жилийн хугацааг хамтдаа өнгөрүүлсний эцэст тэд гэрлэхээр шийдсэн бололтой. Мила Кунис саяхнаас алмаазан шигтгээтэй сүйн бөгж зүүх болсон нь паппарацуудын дуранд аль хэдийнэ өртжээ.
Тэд сүй тавихаа хойшлуулсаар байсан нь жүжигчин Эштон Катчер өмнөх гэр бүлээ цуцлуулж, хуулийн хувьд ямар нэг асуудалгүй болохыг хүлээсэнтэй ч холбоотой. Эштон Катчер, Деми Мур нар 2006 онд гэрлэж, таван жил хамт амьдарсны дараа хоёр тийшээ болсон. Тэд хөрөнгийн маргаанаас болж шүүхээр гэр бүлээ цуцлуулах явц, удааширсаар өнгөрсөн жил эцэслэн шийдэгдсэн юм. 




Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа