Монголын хошин урлагийн ахмад төлөөлөгчидийн нэг Б.Батзаяа зүрхний хүнд өвчин тусалж Солонгос улсруу эмчилгээнд явахаар болжээ. МУГЖ Б.Батзаяа маань Солонгос улсад зүрхний хагалгаа хийлгэхээр болсон. Мэдээж хэрэг хандивын энэ тоглолтод хошин урлагийн бүхий л продакшнууд оролцоно. Хамгийн гол нь, үзэгч түмэн л хэдий чинээ энэ тоглолтыг сайн үзнэ төдий чинээ эмчилгээний зардал нь хурдан олдох учир монголчууд маань дэмжээрэй. Түүний биеийн байдал тааруухан байгаа бөгөөд үе, үе зүрхний хэм алдагдаж, байнгын эмчийн хяналтад эмчлүүлж байгаа аж. Хандивын тоглолт ирэх сарын 3-нд болох гэнэ шүү.Тоглолтод “Маск”, “Шинэ үе”, “Х Түц” “Шилдэг өнгө”, “Мөрөөдлийн театр”, “Эмоци” зэрэг продакшн болон МУГЖ Д.Сосорбарам, Л.Чаминчулуун, Г.Жагдаг, Б.Туяа нарын ахмад үеийнхэн оролцох аж. Тоглолт ирэх сарын 3-нд “Улаанбаатар паласе”-д болох бөгөөд тасалбарын тухайд 15, 20 мянган төгрөгийн үнэтэй гэнэ. Өнөөдрөөс “Улаанбаатар паласе”-ын кассаар тасалбар худалдаалагдаж эхэлсэн байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна