Сураг нь алдарсан дуучин Эрка


“Хайр чинь больё”, “Чамтайгаа уулзмаар” зэрэг дуунууд нь төдийлөн хүнд хүрээгүй ч бурханаас заяасан сайхан зүс царайгаараа эрчүүдийн анхаарлыг богино хугацаанд татаж чадсан залуу дуучин Эрка буюу Н.Эрдэнэчимэгийг үнэн секси төрхтэй бүсгүй гэдэг.Хэсэг хугацаанд нам гүм байсан тэрбээр саяхан МҮОНТ- ийн “Амьдрал чиний төлөө” олон ангит уран сайхны кинонд туслах дүр бүтээж олны хүртээл болгосон.Шинэ уран бүтээлээс илүүтэйгээр секси зургуудаараа ийнхүү богино хугацаанд эрчүүдийн анхаарлыг татаж чадсан түүнийг дуучин гэхээр таних хүн бараг үгүй ч зургийг нь хармагцаа шууд л таньдаг гэдэг.