“Өнгөт Инээд” хамтлагийн жүжигчин МУСТА Бат-Өлзийг Монгол хүн бүр сайн танина. Урлагийн гэр бүл гэж нэрлэгддэг түүний гэргийг УДЭТ-ийн жүжигчин, МУГЖ Б.Сарантуяа гэдгийг ч ард түмэн мэднэ. Тэдний хүүг Тамираа гэдэг бөгөөд ёстой л ээж аавыгаа хоёуланг нь царай зүсний хувьд ч, авьяас чадварын хувьд ч дуурайсан залуу. Тэрээр УДЭТ-ийн залуу жүжигчин төдийгүй ирээдүйтэй жүжигчний нэг. Жүжигчин Бат-Өлзий “Гарын таван хуруу”, “Нандин эрдэнэ” зэрэг киногоороо олонд танигдаж байсан билээ. Тэрээр сүүлийн хэдэн жил хошин урлагаар явах болж “Өнгөт Инээд” хамтлагийн жүжигчин болсон билээ. Монголын ард түмэн дунд жүжигчин Бат-Өлзийг хошин урлагаар биш, дэлгэцийн бүтээлээр дагнасан бол илүү амжилт олох байсан хэмээн ярих юм билээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна