Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж дэмжлээ. Ингэснээр маргааш УИХ –ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцүүлэх юм байна. Уг хуулийн төсөлд үндэсний бөхийн далай аварга хэмээх цолыг олгодоггүй болгохоор тусгасан юм. Хэрэв энэ хууль батлагдвал далай аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар дархан аварга болно. 2003 оноос эхлэн Ерөнхийлөгчийн зарлигаар далай аварга гэх цолыг олгож эхэлсэн. Хууль санаачлагчид үндэсний бөхийн хөгжил өндөр түвшинд хүрч, өрсөлдөөн ширүүсч байгаа энэ үед далай аварга цол нь дархан аварга төрөх боломжийг хомсдуулж байгаа учир энэ цолыг хасах хэрэгтэй гэж үзсэн гэнэ. Уг хуулийн төслийг УИХ –ын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Б.Чойжилсүрэн нар санаачлан боловсруулж өргөн барьсан юм.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна