Канад гаралтай дуучин Жастин Бейбер сүүлийн үед их барцадтай байгаа. Гэтэл дайн дээр дажин гэгчээр түүнтэй сүүлийн үед сүжрээд байсан найз бүсгүй Шантель Жефрис гэгч өөрсдийн “болсон явдлыг” хэвлэлийнхэнд 20 мянган доллараар зарахыг завдсан мэдээлэл тараад байна. Цуу яриагаар бол тэр бүсгүй Жастиныг баривчлагдах үед дэргэд нь байсан гэнэ. Тэрээр загвар өмсөгч бөгөөд Жастинтай сүүлийн үед хамт явж харагдах болсон юм.
Гэхдээ сэтгүүлчдэд түүнтэй ярилцах боломж олоогүй байна. Учир нь тэр хэрэг дээрээ чухам юу болсон талаар ярихыг “зөвшөөрснийхөө” дараа батлан даалтаар суллагдсан Бейбертэй цуг Панам руу ниссэн гэнэ. Харин эргэж ирээд ярилцлага өгөхөөс татгалзсан аж. Жастин Бейбер тэр шөнө болсон явдлыг нууцлахыг найз бүсгүйгээ хэрхэн ятгаж чадсан нь оньсого хэвээр үлдлээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна