Дуучин Жастин Биберийг үзэн ядагчид түүнийг АНУ-аас хөөхийг “Цагаан ордон”-оос хүсчээ. АНУ-ын “Цагаан ордон”-ы “We The People” цахим хуудсанд өчигдөр /I.27/ Жастин Биберийн ногоон картыг цуцалж, АНУ-аас хөөхийг хүссэн 40 мянган гомдол ирсэн байна. Биберийг үзэн ядагчид түүнийг согтуугаар жолоо барьж, бусадтай уралдсан хэргийн улмаас Майамийн шүүхэд дуудагдсанд ихээр дургүйцсэн аж. Ийнхүү түүнийг эсэргүүцэгчдийн тоо нэмэгдсээр байвал АНУ-ын Барак Обама Канадын залуу од Жастин Биберийг Нэгдсэн улсаас хөөх тухай авч хэлэлцэх гэнэ. Учир нь Цагаан ордоны “We The People” портал дээрх гомдол, саналын тоо 100 мянга хүрсэн тохиодолд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама асуудлыг анхааралдаа авч, судалж үзэх үүрэгтэй аж.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна