Өмнөд Солонгосын дуучин, ая зохиогч Psy шинэ клипээ цацахаар бэлдэж байна. Энэ дуугаараа ч тэрээр дахин байлдан дагуулалт хийнэ хэмээн төлөвлөөд байгаа гэнэ. Анх тэрээр “Gangnam Style” дуугаар дэлхий дахинаа алдаршиж, хандалтын тоогоор дээд амжилт тогтоосон. Дараагийн “Gentleman” нь өмнөх амжилтыг нь давтаагүй ч бас л шуугиан тариад амжсан. Клипний зураг авалт дууссан бөгөөд Psy шүтэн бишрэгчдийнхээ хорхойг гозолзуулан бүх нууцаа хав дарсаар байгаа гэнэ. Зөвхөн энэ дуун дээр нь G-Dragon болон Солонгостоо алдартай хөвгүүдийн хамтлаг болох “Bigbang”-тай хамтран ажилласан гэхээс өөр зүйл тодорхойгүй байгаа гэнэ. Түүнчлэн тэр “Твиттер” дээрээ рэпер Снуп Доггтой хамт авахуулсан зургаа тавьжээ. Америкийн алдарт Снуп Догг Өмнөд Солонгосын дуучны клипэнд тоглосон төдийгүй хоёрдугаар сард гарах цомог дээр нь хамтран ажилласан гэнэ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна