Өөрийгөө 10 саяаар үнэлсэн жүжигчин Болд-Эрдэнэ


Аав, ээж, эгч нь урлагийн хүмүүс. Урлагийн гэр бүлээс гаралтай чадварлаг жүжигчин бол С.Болд-Эрдэнэ. Тэрбээр “Хайрлаагүй амь”, “Дэв”, “Эзэнгүй бөгж”, “Орхидос”, “Нар сарны зааг” гээд ер нь драм гэхээсээ илүү дэлгэцийн урлагт одтой нэгэн гэж дуудуулах нь элбэг. Харин сүүлийн үед тэрбээр хамгийн үнэтэй жүжигчний нэгд тооцогдох болжээ. Тодруулбал, тэрбээр нэг кинонд 10 сая төгрөгөөр тоглодог гэнэ. Найруулагчид түүнийг хамгийн дотортой тоглодог учраас хамгийн өндөр үнэ хөлстэй байх нь аргагүй гэж өмөөрдөг аж. Түүнд киононы саналууд маш ихээр ирдэг ч С.Болд-Эрдэнэ жүжигчний чадал шавхсан бүтээлд л “за” гэдэг байна.