Дуучин С.Жавхлан оны шилдэг уран бүтээлчээр шалгарчээ


Жинхэнэ эрчүүдийн клуб" сэтгүүлээс анх удаа “Man awards-2013” буюу оны шилдэг эрэгтэй тодруулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулсан. Олон нийтийн санал асуулга, мэргэжилтнүүдийн саналыг үндэслэн салбар бүрээс нэг эрэгтэйг тодруулж, “Оны шилдэг эрэгтэй”-гээр өргөмжилсөн юм. “Man awards-2013” оны шилдэг эрэгтэй “Уран бүтээлч”-ээр С.Жавхлантодорсон юм. Тэрээр хэлэхдээ:, “Монголд эр хүн болж төрнө гэдэг аз завшаантай хувь заяа юм. Ирэх гуравдугаар сард тоглолтоо хийхээр төлөвлөсөн. Мөн “Дэлхийн Монгол” төслийн хүрээнд соёлын биет өвийг хайрлан хамгаалахаар зорьж байна. Өвөг дээдсийн маань нандигнан хадгалж бидэнд өвлүүлж ирсэн баялаг, эд агуурс, соёлын өв сүүлийн 20-30 жил хилээр гадагш гарсан. Эдгээр олдворыг илрүүлж, түмэн олондоо үзэсгэлэн гаргаж үзүүлнэ” хэмээлээ.