Дуучин Агиймаа намба сууж, ухаалаг ээж болсон уу?


“B” продакшнаар овоглон Lonely night дуугаар олны танил болсон чадварлаг дуучин Э.Агиймаа өдгөө үрийн зулай үнэрлэн, гэр бүлтэй болсон билээ. Түүний хувьд дөнгөж 19 насандаа дуучин Д.Болдын студитэй гэрээ байгуулан өвөрмөц хоолой, өнгө төрхөөрөө дуучдаас ялгаран олонд танигдсан нь саяхан билээ. Тухайн үед царайлаг, ганц бие сайхан дуучныг сонирхох залуус бишгүй байсан ч “Өөртөө итгэлтэй, өөрийгөө хүндэтгэдэг залуус таалагддаг” хэмээн итгэлтэйгээр хэлдэг байв. Өдгөө түүнийг Жамъян хуурчийн ач хүүтэй дэр нэгтгэн бяцхан үртэй болон намба суугаад байгааг андахгүй биз ээ. Тэгвэл одоогоос гурван жилийн өмнө, түүний хэлснээр амьдрал гэж яриад байхаар насанд хүрээгүй байхдаа ирээдүйн ханийнхаа талаар “Байртай, машинтай гэх мэт шаардлагууд надад сонин биш. Хамгийн гол нь амьдралын төлөө зүтгэлтэй, өөрөө өөрийгөө хайрлаж, хүндэлдэг хүн байх хэрэгтэй.