Нэгэн цагт алтны магнат Мянганбаярын эхнэр болж охиныг нь төрүүлсэн царайлаг бүсгүй Д.Ариунцэцэг сүүлийн үед нам гүмхэн амьдарч байгаа. Сураг сонсох нь ээ түүнийг Сингапурт амьдарч байгаа гэх. Түүний хувьд Маск продакшны жүжигчин Гэрэлцэцэгтэй тун адилхан болохоор хацар дээрх мэнгээ авахуулсан гэх мэдээлэл хэвлэлээр гарах болсон. Тэгвэл царайлаг бүсгүй үүнд гомдсон уу яасан ямартай ч нэлээд гомдсон байрын үгийг өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ. Тэрээр, “Хүний амьдралын цаад үнэн мөнийг мэдэхгүй байж бусдын сэтгэл зүрх, зовлон гуниг, бая баясгалан, үр хүүхдийг өөрсдийн ахархан бодлоор дүгнэж, хямдхан сэтгэхүйгээр үнэлж, хөрөнгө мөнгөхөн төдийхнөөр хэмжиж худал үнэн үгсийг хутгаж найруулаад түүнийгээ ярьж, нийлж байгаа зарим нэг хүмүүст: Надад болоод чамд, бидэнд болоод тэдэнд, хэн нэгний амьдралыг үнэлж, дүгнэх эрх даанч олгогдоогүй юм шүү. Миний уруулаар та инээмсэглэхгүй ээ, чиний нүдээр ч би уйлахгүй болохоор бидний амьдралыг чи ч мэддэг юм биш, чиний амьдралыг бид ч мэдэхийг үл хүснэ” гэсэн зүйлийг бичжээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна