Ким Кардашианы 7 сартай бяцхан охин



Телевизийн реалити шоугаар анх нэрд гарсан Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Ким Кардашиан Эллины шоунд орж түүнтэй хувийн амьдралынхаа талаар илэн далангүй ярилцсан байна. Норт Уэстээ дүүтэй болгохоор шийдсэн тухайгаа мөн ярьсан бөгөөд “dailymail.co.uk” сайт мэдээллээ. Хэдийгээр Ким охиноо төрүүлсэнийхээ дараа жин нэмж, таргалсандаа сэтгэлээр унан дахин хүүхэд төрүүлэхгүй хэмээн реалити шоуныхаа үеэр амлаж байсан ч түүний бодол өөрчлөгдсөн бололтой. Хосууд ирэх жил хүүхэд төрүүлэхээр шийдсэн тул жирэмснээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглэхгүй байгаа гэж ойрын эх сурвалж мэдээлжээ. Ким ирэх жил болох хуримынхаа үеэр жирэмсэн байхаар төлөвлөсөн бөгөөд дараагийн хүүхдийг хүү байгаасай хэмээн залбирч байгаа аж. Хосууд удахгүй Парисын загварын долоо хоногт зочлох бөгөөд энэ үеэр хуримынхаа талаар дэлгэрэнгүй ярилцлага өгөх гэнэ. Уг арга хэмжээний үеэр Францын “Sun news” сонин хосуудаас ярилцлага авахын тулд 100 мянган ам.доллар төлж байгаа аж. Тэдний охин одоо 7 сартай бөгөөд одууд охиныхоо өхөөрдөм зургийг олонд дэлгэжээ.