Дуучин Баясгалан: Алтантүрүүг ирж хонодог шөнө үнэхээр их ядарсан болохоор өглөө нь босч чадаагүй

Admin
Өчигдөр 11 цаг 51 минут

Сүүлийн үед хэвлэлийн баатар болоод буй дуучин Баясгалан өдгөө уран бүтээл гэхээсээ илүүтэйхувийн амьдралдаа анхаарах болсон. Түүний анхны амьдралынх нь тухай яриа одоо ч тасраагүй л байгаа. Нууц хүүтэй, нууц хүүг нь олсон хүнд шагналтай гээд л . Тэгвэл дуучин бүсгүйг ард түмэн айлын сайн эзэгтэй биш гэх дүгнэлтэнд хүрэх болсон нэгэн нотолгоо бий. Учир нь “Танайд хоноё” нэвтрүүлэг дуучин Баясгалангийн очсон. Тэр үеэр дуучин бүсгүй өөрийгөө л рекламдахаас биш, олигтой цай унд ирсэн зочидод барьсангүй. Энэ талаараа дуучин бүсгүй ийн ярьжээ.

”Танайд хоноё” нэвтрүүлэгт орсон. Сайн, муу хэл ам ч их гарлаа?
-”Танайд хоноё” нэвтрүүлэгт орсон биш гай болсон. Хүмүүс “Чи цай чанаад өгчихгүй яасан юм” гэж зэмлэсэн. Ирэхэд нь би банштай цай хийж өгсөн. Өглөө явахад нь үнэхээр босож чадаагүй. Яагаад гэвэл тоглолтын бэлтгэл ажилд орчихсон, гурван шөнө нойргүй хоносон байсан. Бид гурав өнгөрч байхад унтсан, Алтантүрүү зургаан цаг өнгөрч байхад явсан. Тэр өдөр дөрвөн газар тоглолттой байсан. Урлагийн хүн тайзан дээр гоё байхын тулд арьсаа амраах хэрэгтэй. Тийм болохоор би өглөө босоогүй. Тэрнээс гадна тэр хүн идэх гэж ирээгүй ш дээ, нэвтрүүлэг хийх гэж ирсэн. Маш сайн асуултыг надад тавих ёстой байсан, миний дотоод ертөнцийг нээх ёстой байсан. 100 хувь нээж чадаагүй. Хүнээр хүндлүүлж байж, хүн хүндлүүлэх ёстой шүү дээ. Яахав зарим нь сайхан гэж байсан, заримд нь тиймхэн санагдсан юм шиг байна лээ. Гэхдээ би энэ нэвтрүүлэгтээ  сэтгэл хангалуун байгаа. Яагаад гэвэл би байгаагаараа байсан. Хэн нэгэнд таалагдахыг хүсээгүй, хичээж дайлж цайлж, ухаантай царай гаргах гэж оролдоогүй. Би ядарч байсан, яриад байх ч тэнхээ байгаагүй. Харин чадлаараа угтсан, энэ нэвтрүүлэгт боломжоороо орсон. Та нар анзаарсан бол би үсээ буржийлгаагүй, нүүрээ будаагүй, гал тогооныхоо хормогчтой л байсан. Хоол унд хүнээр бэлдүүлчихээд, ширээ дүүрэн идээ засчихаад бүлтийтлээ гоёчихоод угтаж болох л байсан. Би тэгэхийг хүсээгүй. Заавал цадтал нь хоол идүүлээд, аймаар цай хоол хийдэг хүн болох гэж хичээгээд яах юм. Цаг нь ирэхээр хань ижилдээ, үр хүүхэддээ өдөр болгон би хоол хийж өгнө, насаараа өглөө болгон цай чанана хэмээн хариулжээ.