МУ-ын гавьяат жүжигчин Батзаяа нэгэн үе илт мандаж, элдэв шоу тэргүүлэн хийж, хошин шогийнхон дундаа түүн шиг баян жаатай хүн байгаагүй. Түүгээр ч зогсохгүй залуу сайхан жүжигчин бүсгүйтэй холбогдож, хамт нэг оронд байгаа зураг нь ч хэвлэлээр дэлгэгдэж байсан дуулиантай эр. Алдар нэр, мөнгөнд сагсан тэрээр удалгүй мөрийтэй тоглоомд орж хамаг байдгаа алдсан гэсэн шуугиан тарсан нь үнэн байсан. Байр, машин, авгай хүүхэд, нууц амраг гээд байгаа бүхнээ алдсан тэрээр сархад хүртэж, бие сэтгэл хямран гундуухан явсан. Улмаар, “Танайд хоноё” телевизийн нэвтрүүлгээр хошин шогийн Батзаяа гэр хороололд зутруухан амьдарч буйг харуулсан. Урлагт хайртай, түүнийг хүндэлдэг үзэгчид түмпэнд гараа угаан суугаа гавьяатыг хараад өрөвдөж, халаглан байсан нь саяхан. Энхүү нэвтрүүлэг нь үр дүнгээ өгч алдаж эндсэн гавьяатад тусалж дэмжихийг хүссэн хүмүүсийн сэтгэлийг хөөргөсөн. Түүний хамтрагчид, уран бүтээлчид санаа зовнин хандивын тоглолт хийж, хамаг чадлаараа түүнд нэг өрөө байр авч өгч байсан билээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна