Н.Жанцанноровын хүү Дамдинцэрэн тун удахгүй урлагийн ертөнцөд өөрчлөлт хийнэ


Монголын хөгжмийн урлагийн түүхийн хуудсыг өөрийнхөөрөө сөхөж, олон арван гайхалтай бүтээлүүдээ туурвин үлдээж байгаа ховорхон заяах авьяаслаг эрхэм бол Төрийн Соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров билээ. Тэгвэл Н.Жанцанноров гуайн хүү Ж.Дамдинцэрэн ч мөн аавынхаа мэргэжлийг өвлөж Токиогийн их сургуульд хөгжмийн чиглэлээр сурч байгаа юм байна. Уг нь тэрээр загвар өмсөгч байсныг хүмүүс мэдэх биз. Гэсэн ч нэрт хөгжмийн зохиолчийн авьяаслаг хүү хэтдээ загвар мэтийг хаяад л гарч байгаа нь энэ. Гол нь тэрээр саяхан болсон UBS music awards наадмын зохион байгуулалтанд хамтран ажиллажээ.