Малайз улсад өнгөрсөн арваннэгдүгээр сард нэгэн монгол бүсгүй учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан. Тус улсын цагдаагийн байгууллагынхан бүсгүйг өөрийгөө егүүтгэсэн гэх мэдээллийг ар гэрийнхэнд нь өгсөн. Харин талийгаачийн ар гэрийнхэн охиныгоо хэн нэгний эрхшээлд орон, бусдад худалдагдсан гэх мэдээллийг өгч байгаа бөгөөд өөрийнхөө амийг хорлосон гэдэгт итгэхгүй байгаа бөгөөд энэхүү хэргийг шалгуулж байгаа билээ. Энэхүү хэргийг сурвалжилж үнэн бодит мэдээлэлийг “Өдрийн сонин”-ы сэтгүүлч н.Дэлгэрцэцэг Малайз улсыг зорьсон бөгөөд тэрбээр тус улсын эрх бүхий дарга нартай уулзаж, мөн талийгаачийн хамтран амьдарч байсан Хятад залуутай хүртэл уулзсан билээ.
Бүсгүйд ар гэрийхнээс нь зөвшөөрөл авалгүйгээр задлан шинжилгээ хийсэн бөгөөд задлан шинжилгээ хийх үеийн бичлэгийг Малайзын тал устгасан талаархи мэдээллийг сониноороо дамжуулан өгөөд байгаа. Тэгвэл өнөөдөр талийгаач бүсгүйн зургийг олон нийтэд дэлгэлээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна