Гурав дахь бие даасан цомгоо гаргахаар зэхэж, хажуугаар нь “ВВ55” студийнхээ үйл ажиллагааг удирдаж яваа дуучин Бобо дахин нэг байгууллага толгойлох болжээ. Тэрбээр тун саяхан “Соёмбо” кино театрын салбарын захирал болсон бөгөөд уран бүтээлээсээ гадна кино урлагийн салбарт санаа зовниж эхэлсэн аж. Чинээлэг эгчмэд бүсгүйгээр ивээн тэтгүүлдэг хэмээн багагүй хугацаанд хардуулж явсан Бобо энэ удаад ганц бие гэдгээ зарлан “Би гэр бүлээсээ салаад удаж байна. Хүний амьдралд алдаж онох юм байлгүй яахав. Таалагдсан бүсгүйтэйгээ болзоонд явж ч болно. Харин эгчмэд бүсгүйгээр ивээн тэтгүүлдэг байсан бол би өдийд аль нэг компанийн захирал болчихсон сууж байгаа шүү дээ. Намайг ингэж гүтгэж байгаад туйлын их гомддог” хэмээн учирласан байна
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна