Найз бүсгүйдээ хөл алддаг Амархүү


ОХУ-ын Буриад улсын Ардын Жүжигчин Б.Амархүүгийн хайрыг булаасан азтай охин бол загвар өмсөгч О.Ариунзул. “Miss Russia International-2013” тэмцээний тэргүүн титмийн эзэн болж, хойд хөршийн загварын ертөнцөд багагүй амжилт үзүүлж чадсан тэрбээр хайртай залуугийнхаа хамтаар Москвад хэсэг хугацаанд амьдарсан юм. Ариунзулын хувьд энэ жилийн “Гоёл” наадамд ихээхэн ивээн тэтгэлэгтэй орсон. Учир нь тайзан дээр хайртай залуугийнхаа хамтаар дуулж, өөрийнгөө чамгүй сайн PR-даад амжсан. Амархүү ч тайзны ард хайраа хайраа гээд мисс найз бүсгүйнхээ гутал хувцасыг зөөж явсан гэнэ лээ.