Уламжлалт ”Гоёл” наадам энэ жил 25 настайгаа золгож байна. ”Монголын дизайнеруудын холбоо”, ”Шилмэл загвар” компаниас зохион байгуулдаг энэхүү наадам нь ирэх жилийн хувцас загварын чиг хандлага, өнгийг тодорхойлж, улиран одох жилийнхээ амжилт бүтээлийг дүгнэн шилдэг загвар зохион бүтээгч, топ моделийг шалгаруулдагаараа онцлогтой. Энэ жилийн топ моделиор Ариунбилэг хэмээх бүсгүй шалгарсан юм. Ариунбилэгийн хувьд сүүлийн жилүүдэд загварын тайзнаа төдийлөн алхаагүй бөгөөд, олон жил энэ салбарт хүчин зүтгэсэн гэдгээрээ авсан бололтой. Гоёл наадмаас хойш нэгэн яриа гарсан байна. Энэ нь ард түмний мисс гэдэг шиг ,мисс Бадамгэрэлийг “ард түмний топ” гэх болсон байна. Ямартай ч сүүлийн 2,3 жил “ТОП” хэмээн таамаглагдаж байсан Бадамгэрэл энэ жил ч гэсэн, авч чадсангүй. Ирэх жилийн “Гоёл” ч ойрхон байна даа.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна