Одоог хүртэл шар хэвлэлийн баатар хэвээр байгаа УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, Маск продакшны жүжигчин Г.Золзаяа нарын гэр бүлийн салалт хайр дурлалын асуудлын талаар хүмүүс жиг жуг ярьсаар байгаа. Жүжигчин Тамираа эхнэрээсээ салаад удаагүй мэргэжил нэгт Н.Мөнхсоёл гэх эмэгтэйдээ хайрын романс үүсгэж хамтран амьдрах болсон. Тамираагийн шинэхэн амраг Н.Мөнхсоёл “Сити” дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Тэрээр саяхан нэгэн ярилцлагандаа “Тамирын аав ээж болон охинтой нь аль хэдийнэ танилцсан. Хэдийгээр бид хоёр хамт амьдарч байгаа ч гэсэн, одоохондоо албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй болохоор Тамирааг миний найз залуу гэж ойлгож болно. Энэ учралдаа би огтхон ч харамсдаггүй. Учрах ёстой хүмүүс нь учирч, уулзах ёстой хүмүүс л уулздаг биз дээ. Хэрэв тэр охиноо өөр дээрээ өсгөнө гэвэл би Тамираагийн охиныг өөрийнхөө хүүхэд шиг л хайрлана. Хүнд хүн илүүдэхгүй шүү дээ” хэмээн өөрийн үрээ орхин хүний үрийг хайрлахаар болсон гэнэ.
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа