ОЛОН АВЬЯАСТ ЭР


Дуучин, сийлбэрчин Баттогтох манай дуранд ховорхон олзлогддог нэгэн. Тэрээр “орифлэймчин” гэдгээрээ олны дунд бүр ч нэрд гараад байгаа. Сүлжээний бизнест амжилттай яваа мань эр Бөхийн Өргөөнд болсон “Анир” студийн 10 жилийн ойн тоглолтонд ийнхүү оролцож яваад бидэнтэй таарлаа. Монголжуу стилиэр хувцасладаг түүний имиж бусдаас содон харагдаж байгааг энд онцлоё. Дуу дуулна чиг, сийлбэр ч сийлнэ чиг, “сүлжээчин” байна чиг, хурим хөтлөнө чиг. Аргагүй л олон авьяаст эр юм даа.