“Baby” төрх нь тэдний имидж


ТВ-25 бэлтгэн явуулдаг "Making The Band" нэвтрүүлэг Анемоне, Экстаси, Микс гээд 3 хамтлагийг шоу нэвтрүүлгээсээ гарган рок поп ертөнцөд хөтлөн оруулсан билээ.Тэгвэл энэ удаад “Code 26″ хамтлагийг үүсгэн байгуулсан бөгөөд одоогоор төслийн шатандаа тус хамтлаг 2 ч уран бүтээлийг гаргаад байгаа юм. Эвлэгхэн хоолой, “baby” төрх нь тэдний имидж гэмээр. Тэд өдгөө 2 дахь уран бүтээлээ өлгийдөн авсан бөгөөд тун удахгүй тайлан тоглолтоо хийх гэж байгаа билээ.