ЖҮЖИГЧИН ТӨРӨӨ ИРЭЭДҮЙТЭЙ НЭГЭН


Сүүлийн үеийн кинонуудад “хөөрхөн” дүрүүд бүтээх болсон жүжигчин Мөнхтөр бидний папараци дуранд төдийлөн өртөөд байдаггүй нэгэн. СУИС-ын мюзиклийн ангийг төгссөн тэрээр А Capella хамтлагт дуулж олонд танигдаж байсан ч хамтлаг тарснаар жүжигчний карьераа илүүтэй хөөх болсон.

 

“Хайрын рекорд”, “Сайн уу амьдрал минь” киноны гол дүрд тоглосноор жүжигчний ур чадвараа харуулаад авсан Төрөө сүүлд “Тагнуулч аав” кинонд тоглосон.

 

Зөөлөн дүр төрхтэй тэрээр ихэвчлэн эерэг талын дүрд тоглодог. Юутай ч хотын залуу гэсэндээ дэгжин хослол, хар шилээр гангарсан түүнийг охид та нар сонжиж л бай.