Найруулагч Баатарын аргагүй хайрын эзэн Анужин


Hero энтертайнментын захирал Л.Баатар, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр олонд танигдсан П.Анужин нар авааль эхнэр, нөхрөөсөө салж хамтран амьдарч байгаа гэх сураг хэдэн сарын өмнөөс гарч байсан. Гэвч “олны үг ортой”-г баталж, “Hero”-гийн Л.Баатар, тураах төвийн багш П.Анужин нар хайртай хосууд мөн болохоо олонд дэлгээд амжсан. Баатарын хувьд хөтлөгч эхнэрээ орхин,ахин нэгэн хөтлөгч бүсгүйгээр ийнхүү цайгаа чануулж буй. Энэ удаа манай дуранд Анужингийн энгүүн нэгэн агшин буусан юм.