Рэппер Кэни Уэст "Yeezus" аялан тоглолтоо АНУ-ын Сиэтлээс эхэллээ. Тэрээр өнгөрсөн ням гаригт Ванкуверээс аялан тоглолтоо эхлэхээр товлосон байснаа хойшлуулж АНУ-д нээлтээ хийсэн ч бас л төлөвлөөгүй саадтай учирсан байна. Тоглолтын өмнөхөн тоног төхөөрөмж ачсан машин нь хулгайд алдагдсанаас хоёр цаг шахам хойшилсны эцэст шоу эхэлжээ. Гэхдээ Кэни Уэстийн тоглолт бүхэлдээ шинэлэг уур амьсгал мэдрүүлж чаджээ. Загвар стилийн тал дээр эхнэр Кардашиандаа хүртэл зөвлөгөө өгдөг тэрээр тоглолтынхоо бараг 90 хувьд нь янз бүрийн баг өмсчээ. Тоглолтын эхэнд Кэни Уэстийн хүчтэй хөдөлгөөнд савхин өмд нь урагдаж, түүнийг эвгүй байдалд оруулсан ч тэрээр тоглолтоо үргэлжлүүлсэн байна. Түүний тоглолтын зохиомж нь Исүс Христийг эрэн хайж байгаа утгатай бөгөөд тиймэрхүү өнгө аясыг харуулсан жүжигчилсэн үзүүлбэр, бүжиг зэргийг агуулжээ.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ