Дуучин Жастин Биберын 33 настай шүтэн бишрэгч нь пластик мэс ажилбарт 100 мянган ам.доллар зарцуулсан аж. Тэр залуу өсвөр насныхны шүтээн болсон 19 настай дуучинтай адилхан болохыг хүсч байгаа юм. Тоби Шелдон гэх тэр залуу дуучин Жастин Бибертэй төстэй харагдахын тулд сүүлийн таван жилийн турш ийм ажилбаруудыг хийлгүүлж байгаа гэнэ. Тэрбээр Лос-Анжелес хотноо амьдарч, дууны үг бичдэг аж. 23 настайдаа мань хүн халзан болж эхэлсэн гэнэ. Шүтэн бишрэгч эр үс шилжүүлэн суулгах ажиллагааг хэд хэдэн удаа хийлгээд үр дүнг нь үзжээ. Энэ ажилд 21 мянган ам.доллар зарцуулсан байна. Дараа нь 19 настай дуучин шиг залуу харагдахын тулд уруулын хэлбэрээ засуулж, зовхио татуулан, инээмсэглэлээ өөрчлүүлжээ. Тоби Шелдон “Би түүний хөгжмийг нэг их сонсдоггүй. Харин түүний дэндүү залуухан нүүр царай надад таалагддаг” хэмээжээ. Саяхан түүнд нэгэн дэлгүүрийн ажилтнууд согтууруулах ундаа худалдаагүй гэнэ. Дэндүү залуухан харагдаж байгаа тул ингэсэн хэмээн тэрбээр бахархалтай нь аргагүй өгүүлсэн гэнэ.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10 нэмэгджээ
Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 232 өргөдөл, гомдлыг шийдвэрлэв
“Амар байна уу 2026” сар шинийн үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна
Швед улс руу хийгдсэн еэвэнгийн экспортын хэмжээ хамгийн өндөр байна
Зөрчлийн торгуулиа Е-Mongolia цахим системээр шалгаж, төлөх боломж бүрдлээ
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдав
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ