25-р суваг телевизээс зохион байгуулдаг “Making The Band” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан гурав дахь хамтлаг бол “Mixx”. Тэд урлагын ертөнцөд өвөрмөц өнгө төрх, шинэ уран бүтээлүүдээрээ хурдан хугацаанд олны танил болж, дуунууд нь гарсан даруйдаа хит болж залуучуудыг байлдан дагуулж чадсан. Гэвч тэд төд удалгүй өрх тусгаарлаж Г.Энх-амар, О.Гүнчин-иш, Б.Болдбаатар, Г.Амаржил нар хамтлагаасаа гарсан. Тэд ”Making The Band” төслийн хугацаанд продьюсероор нь ажиллаж байсан Г.Цэрэн, Г.Баярбилэг нарын “Royal Music Production” -д харъялагдан “The One” нэрээр шинэ хамтлаг байгуулж шинэ уран бүтээлээ ч үзэгчдэд хүргээд амжсан билээ. Харин “Mixx” хамтлагтаа үлдсэн Б.Төгсжаргал, Т.Гүльназ нар шинэ гишүүн нэмж аван уран бүтээлээ үргэлжлүүлэх бодолтой байгаа талаараа ярьж байсан. Тэгсэн хэдий ч хамтлагийн залуус тус тусдаа уран бүтээлээ хийгээд удаагүй байсан ч дахин нэгдэж "Тагнуулч аав" киноны дууг дуулан эргэн ирлээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна