Хэдийгээр рэп од Жей-Зи шоу-бизнесийн салбарт гялалзаж, тэрбумын хөрөнгө аль хэдийнэ цуглуулсан ч гэсэн сэтгэлдээ Бруклины жирийн нэгэн залуу хэвээрээ гэдгээ харуулж, метрогоор зорчсон байна. Тэрбээр хэдэн хоногийн өмнө Лондоны метрогоор зорчихдоо ColdPlay хамтлагийн ахлагч Крис Мартин, Тимбалэнд /Timbaland/ нарын хэсэг нөхдөө дагуулсан байж.
"Тэр Ватерлоогийн зогсоолоос метронд суусан. Шүтэн бишрэгчид нь түүнийг хараад галзуурчих дөхсөн" гэж болсон явдлыг нүдээр үзсэн нэгэн US Weekly-д ярьсан байна.
Нэрт дуучин Бейонсегийн нөхөр Жей-Зи өмнө нь 2012 онд Нью-Йоркийн метрогоор үйлчлүүлсэн нь мөн багагүй шуугиан тариад амжсан юм.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна