Монголын загварын ертөнцийн энэ цаг үеийн төгс илэрхийлэл болж яваа Мисс Х.Бадамгэрэл, Загвар өмсөгч С.Төгс нар хамтран олон улсын загварын тайзнаа эх орныхоо нэрийг мандуулах чинхүү хүсэл эрмэлзэлтэй чадварлаг загвар өмсөгчдид болоод загварын ертөнцөд хөл тавих хүсэл сонирхолтой охид хөвгүүдийг дэмжиж, хамтран ажиллах эрхэм зорилгод нэгдэн “Andra Model Management” хэмээх агентлагийг байгуулаад хэдийнээ олон сарыг ардаа орхисон. Тус агентлагийн үүсгэн байгуулагч нь Мисс Х.Бадамгэрэл бөгөөд өдгөө ерөнхий захирлаар нь ажиллаж байгаа бол гүйцэтгэх захирлаар нь Загвар өмсөгч С.Төгс ажиллаж байгаа гэнэ.Х.Бадамгэрэлийн хувьд залуу хүний хийж бүтээж болох олон салбаруудад хүч үзэж, чамгүй амжилт гаргаж яваа авъяаслаг нэгэн бөгөөд Мисс Монголиа 2009 оны Тэргүүн мисс, Монголын шилдэг 100 залууг-н нэг , Шилдэг оюутан, Шилдэг залуу алтан медалт, Гоёл 2010 шилдэг эмэгтэй загвар өмсөгч, MODART Vision Top Model 2011. Монголын дизайнеруудын холбооны 1-р зэрэглэлийн загвар өмсөгч юм. Загвар өмсөгч С.Төгс нь Mersedes Benz Berlin Fashion week -ийн 3 дахь өдрийн Face, Anja Cockel London брэндийн Face, Hole Magazine cover, Looky Lookycampaigne germany-ийн Face-ээр шалгарч хэдийнэ дэлхийн загварийн тайзнаа эх орныхоо нэрийг мандуулж явсан нэгэн билээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна