Хөгжмийн зохиолч Б.Чинбат, “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар орчин үеийн үлгэр жишээ хосуудын нэг. Тэд Ч.Мишээл хэмээх баяцхан охинтой болоод жинхэнэ аз жаргалд умбасан. Чинбаа, Сарнай хоёр охиноо дуучин, бүжигчин болох байх гэж боддог гэнэ. Учир нь тэдний ар гэрийнхэн нь бүгд урлагийн хүмүүс байдаг учраас охинд нь урлагийн мэдрэмж ямар нэгэн байдлаар шингэсэн гэдэгт огт эргэлздэггүй аж. Ц.Сарнай охиныхоо нэрний талаар “Мишээл гэх нэрийг дуудахад их амархан, гадаад хүмүүс ч төвөггүй дуудаж чаддаг бас дандаа инээмсэглэж баяр баясгалантай явахыг бэлгэдсэн нэр учир аав, ээж хоёр нь ярьж байгаад охиныхоо нэрийг өгсөн” гэж ярьсан байна. Харин нөхрийнхөө тухай тэрээр “Манай хүн хөгжмөөрөө баяр гуниг зовлон юу байдаг бүхнээ яг үнэртэж байгаа юм шиг илэрхийлж чаддаг. Хүний хувьд гэх юм бол шударга зан чанарыг эрхэмлэдэг хүн. Хүнийг дандаа баярлуулж явах юмсан. Хэн нэгнийг гомдоочих вий дээ гэж эмээж явдаг. Бас худлаа ярьдаг хүнд дургүй. Сэтгэл сайтай. Тэр бүхнээр нь би бахархаж явдаг” гэсэн байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна