Уяхан хоолойтой, туяхан биетэй гэгддэг дуучин С.Сэрчмаа Өвөрмонгол тэрбумтны цайг чанах болж харь нутагт хуримаа хийсэн нь саяхан. Гэвч өөр соёл иргэншилтэй, өөр үзйл бодолтой хүмүүс таардаггүй юм байна гэсээр эх орон элгэн садандаа охиноо тэврэн ирсэн С.Сэрчмаа Sally’s продакшаа нээж өөрийн гэсэн бизнес эрхлэн эх орондоо амар тайван амьдрах болсон.Тэрбумтан нөхрөөсөө салсан тухайгаа ярихадаа ёстой л “Салъя гэж салсангүй салаа замын эрхээр саллаа” гэдэг шиг үзэл бодол таараагүйн улмаас салсан тухайгаа учирласан. Гэвч муу явдал модон улаатай гэгчээр С.Сэрчмааг нөхрөөсөө их хэмжээний мөнгө нэхэж өгөхгүй болохоор нь машиных нь цонхыг хагалсан гэх дуулиан дэгдэж хагархай цонхтой машины зураг цахим ертөнцөд “аялах” болсон юм.Гэвч эл асуудалд тодорхой тайлбар хийгээгүй тэрбээр нам гүмхэн амьдралыг илүүд үзэхээс гадна дахин хайрын романс эхлүүлсэн гэх мэдээлэл чих дэлсэв. Үнэн худлыг мэдэхгүй ч эх сурвалжийн хэлснээр бол дуучин С.Сэрчмаа дараагийн болзоот залуугаараа нэгэн Монгол залууг сонгосон гэх бөгөөд олон нийтийн танил бус эгэл даруухан хүн хэмээлээ. Энэ дуучин бүсгүй удтал гараагүй тайзнаа гарсан нь маанй дуранд буусан юм.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна