“Биеэ үнэлэгч” бүсгүйн дүрд хувирсан шинэ залуу жүжигчин бүсгүй

Admin
Өчигдөр 14 цаг 27 минут

Сүүлийн үед ашиг орлогоороо тэргүүлсэн киноны жагсаалтийг илт давуу тэргүүлэх болсон “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны киноны гол дүрийн жүжигчин Нэргүйг танилцуулж байна. Нэргүйгийн хувьд бүжигчин мэргэжилтэй ч энэхүү кинонд биеэ үнэлэгч бүсгүйн дүрд тоглосон. 1981 он, нийгэм тун хүндхэн байлаа. Улсын их баяр дөхөж, нийслэлээс архичин, биеэ үнэлэгч, халаасний хулгайчидыг нийгмээс тусгаарлаж хотоос зайдуу аваачна. Энэ үед Яргуй хэмээх дээд зэрэглэлийн биеэ үнэлэгч бүсгүй хотоос тусгаарлагдана. Ийнхүү тэдний хоорондох адармаат түүх эхэлнэ. Уншигч та бүхэн үргэлжлэлийг тус киноноос хүлээн авна уу?