Холливудын одод тансаг зэрэглэлийн үнэтэй машинаараа хурдалж яваад осолдох тохиолдол хааяа гардаг. Харин явган явж байгаад осолд орсон азгүй алдартан гэвэл жүжигчин Николь Кидманыг нэрлэж болох нь. Жүжигчин Николь Кидман өчигдөр Нью-Йорк хотод орших “Carlyle” зочид буудал руу орж яваад осолд орсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр Николь Кидманыг зочид буудлынхаа хаалгаар орохын завдалгүй Карл Ву гэх дугуйтай залуу давхиж ирээд мөргөн унагаасан гэнэ. Ослын улмаас Николь Кидман хөнгөн гэмтэл авсан ба түргэн тусламж, цагдаа дуудсан байна. Цагдаа нар Карл Вуг баривчилсан ба тэрээр Николь Кидманы зургийг дарах гэж улайрч яваад санамсаргүй мөргөж унагаасан гэнэ. Нью-Йорк хотод явган хүний замаар дугуйтай давхих нь хууль бус тул залуу папараццичин хуулийн хариуцлага хүлээхээр болсон байна. Харин Николь Кидман анхны тусламж авсныхаа дараа туслахуудаараа түшүүлэн хазганасаар зочид буудал руу орсноор энэ хэрэг дуусгавар болсон аж.
Николь Кидман осолд орохоосоо өмнө Нью-Йорк хотын загварын долоо хоногийг тохиолдуулан зохиогдсон“Calvin Klein” брэндийн загварын шоуг үзчихээд буцаж явжээ.
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна