Хаан Жеймс хатантай боллоо. NBA-ын өнөө цагийн шилдэг тоглогч гэх албан бус статустай Леброн Жеймс өчигдөр сүйт бүсгүй Саванна Бринсонтой хуримлажээ. Калифорнийн Сан Дьегод болсон тэдний хуримын ёслол хэт гэмээр тансаг, нарийн төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу болсон гэнэ. NBA-ын “Майами Хит” багийн шилдэг довтлогчийн хуримын ёслолд Двейн Уэйд, Крис Пол, Кармэло Энтони тэргүүтэй лигийн “акулууд”-аас гадна багийн ерөнхийлөгч Пэт Райли, ахлах дасгалжуулагч Эрик Споелстра, дуучин Не-Йо зэрэг хүндтэй зочид уригджээ. Хуримын ёслолд нийт 1000 гаруй зочин ирсэн гэнэ.
Леброн, Саванна нар ахлах сургуулийн сурагч байхаасаа үерхэж эхэлжээ. Хоёр жилийн өмнөх шинэ жилийн баяраар сүй тавьсан тухайгаа зарлаж, шуугиан тарьж байсан хосууд өдгөө хоёр хүүхэдтэй. Леброн Жуниор хүү нь найман настай, харин бага хүү Брюс нь зургаатай.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна