СТА жүжигчин Д.Ганцэцэгийг хүмүүс "Жинжиймаа" киноны охины дүрээр нь андаггүй билээ. Монголын орчин үеийн авъяаслаг залуу жүжигчдийн “акул”-д тооцогддог тэрээр драмын тайзнаа олон дүр амилуулахын хажуугаар Монголын уран сайхны арав гаруй кинонд дүр бүтээсэн юм.
Драмын гурав хэмээн овоглуулж явсан жүжигчин Д.Ганцэцэг, У.Уранчимэг, А.Ганчимэг нар саяхнаас “Хувьсгал” продакшнд харъяалагдах болсноо албан ёсоор зарласан билээ. Тэгвэл тэдний анхны дэлгэцийн уран бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны нээлт өчигдөр Тэнгис кино теарт боллоо. Энэ үеэр киноны уран бүтээлчид улаан хивсээр алхаж орж ирсэн юм. Киноны зохиолыг бичиж гол дүрийн нэгд тоглосон Д.Ганцэцэгийн хувьд хар өнгийн даашинзаар гангарсан байв.
Нэг жилийн дотор хамгийн ихээр хайрлаж явдаг эр нөхөр, эцэгээ алдахад түүнийг урлагийн тайзнаас түр завсарласан байхад үзэгч фенүүд нь их хүлээлттэй байсан нь нууц биш ээ. Гэвч одоо жүжигчин Д.Ганцэцэгийн хувьд энэ бүгд ард хоцорчээ. Тэр үнэхээр тэвчээртэй, зоригтой эмэгтэй. Тэрээр энэ удаа “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны киногоороо Монголын ард түмэнтэй уулзаж байна.
Мэдээж кино сайн муу болсныг үзэгчид дүгнэх болно. Магадгүй энэ киноны “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” хэмээх нэр нь сонсоход сонирхолтой юм шиг мөртлөө утгын хувьд уншигчдад ойлгомжгүй байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл уншигч та энэхүү киног үзэж дууссаны дараа киног чухам яагаад “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” гэж нэрлэсний учиг нь тайлагдах болно.
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна