“Хэцүү анги” киноны Сувдаагийн дүрийг бүтээж бидэнтэй анх танилцсан, “UBS” телевизийн хөтлөгч Э. Уянга найз залуутайгаа тун удахгүй хуримаа хийхээр товлоод байгаа талаараа хэвлэлээр бичигдэх болсон билээ. Тэрбээр UBS телевизийн “TO BE OR NOT TO BE” нэвтрүүлгийн хөтлөгч н.Чойжилсүрэн үерхээд багагүй хугацааг үдэж буй. Хосууд өчигдөр нээлтээ хийсэн “Зэрлэг цэцгсийн хүлэмж” киноны нээлтэд хөтлөлцөн ирж олны нүдийг унагаад амжсан юм.
Тэд намрын дунд сарын шинийн 17-ны билигт сайн өдөр хуримаа хийхээр товлосон гэнэ. Залуу жүжигчин Э.Уянга хуримын ёслолоо бусад хуримаас нэлээд онцлогтой, дахин давтагдашгүй хийхээр төлөвлөсөн бөгөөд хуримын ёслол нь олны хөл хөдөлгөөнтэй газар хийгдэх гэнэ. Түүний хуримын бичлэгийг цэнхэр дэлгэцээр цацна гэсэн шүү.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна