“Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнөөдөр өглөө 06.10 цагт Их Британы алдарт “Blue” хамлагийнхан эхний баг бүрэлдэхүүн газардлаа. “Blue” хамтлагийн инженер техникийн ажилтанууд болон амьд хөгжмийн бүрэлдэхүүн бүхий зургаан хүн ийнхүү өнөөдөр Улаанбаатарт ирлээ. Тэд өнөөдөр Төв цэнгэлдэхэд зассан тоглолтын тайзны дууны дуугаралт болон амьд хөгжмийн бэлтгэлээ базаах юм.
Харин “Blue” хамтлагийнхан өнөөдөр 17.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах бөгөөд уг тоглолтыг зохион байгуулж байгаа “Evento”-гынхон 13.00 цагт “Тэнгис” кино театрын өмнөх талбайгаас фенүүдийг нь нэгдсэн журмаар автобусаар ханган “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу цагдаагийн хамгаалалтай цуваа гарган тосох арга хэмжээг зохион байгуулах юм. Тиймээс хайртай хамтлагаа тосохыг хүсвэл 13.00 цагаас өмнө амжаад “Тэнгис” кино таетрыг зориорой.
“Blue” хамтлагийнхан Монголд хүрэлцэн ирснийнхээ дараа 20.00 цагт хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах юм. Тэд тоглолтын өдрөө буюу энэ сарын 14-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд дууны дуугаралтаа шалгах юм байна. Харин Төв цэнгэлдэх хүрээлэн 17.30 цагт хаалгаа нээн үзэгчдийг оруулах бөгөөд орой 19.00 цагт хүсэн хүлээсэн “Blue” хамтлагийнхантайгаа уулзах нь ээ.
“Blue” хамтлагийн залуус тоглолтынхоо дараа тусгай хүлээн авалтанд оролцон маргааш нь хотоос гарч, Монголын түүх соёлын өв болсон урлагийн тоглолтыг амьд байгальд үзэж сонирхон орой нь нутгийн зүг жолоо залах юм байна.
“Blue” хамтлагын тоглолт маргааш 19.00 цагт төв цэнгэлдэхэд ганцхан удаа болох бөгөөд тоглолтын тасалбар борлуулалт үндсэндээ дуусч байгаа бөгөөд цөөн тоотой үлдсэн гэсэн шүү.
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна