Яргуй шиг охидоор хүрээлэгдсэн Чука


Монголын рок попын ертөнцөд хаврын яргуй шиг дэлгэрсэн охинд бол “Anemone” хамтлагийн бүсгүйчүүд билээ. Тэднийг ийнхүү нэгтгэж, чадсан хүн бол Харанга хамтлагаар овоглосон Чулуунбат юм. Насаараа харчуудтай ажилсан тэрээр сүүлийн хэдэн жилүүдэд цэцэг цэврүү шиг охидтой урлагийн амьдралаа холбоод буй. Ц.Чулуунбат хэлэхдээ “Anemone бол хавар дэлбээгээ нээсэн хамтлаг юм. Тэдний анхны клип хавар мэндэлсэн бол анхны цомог нь мөн л хавар мэндэллээ. Тэгэхээр “Anemone” хамтлагийнхан хавартай салшгүй холбоотой. Дараа жилийн хавар том хэмжээний тэсрэлт хийсэн тоглолт хийхийг ч үгүйсгэхгүй” хэмээн хэлж байсан нь саяхан. Ирэх хавар тус хамтлагийн тоглолтыг үзэх бизээ бид.