Монголын кино урлагийн шинэ залуу царайлаг жүжигчин бүсгүй


Байгаль бол өөртөө итгэлтэй удирдах албан тушаалтай, өрх толгойлсон бүсгүй. Дутагдах гачигдахын зовлонг орхиж, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн нэгэн. Гэхдээ тэр элэг бүтэн амьдралыг зохиож чадсангүй. Самбуу бол хат сууж, халуун чулуу атгаж үзсэн ганц бие эр. Амьдралд өнгө мөнгөөр биш чин сэтгэл, итгэлцэл, үнэнч хайр чухал гэдгийг ухаарсан нэгэн. Гэхдээ тэр дардан амьдралаар амьдарсангүй. Самбуу, Байгаль хоёр санамсаргүй байдлаар танилцаж хайрын түүх эхэлнэ. Бусдын төлөө өөрийнхөө амьдралыг зольж чадсан агуу хайрын түүхийг та энэ киноноос үзэх болно. Энэ кино бол “Голланд сарнай “ киноны хэсэг юм. Тус киноны хэсгээс дурьдахад л уншигч та бүхэнд сонирхолтой санагдаж байгаа биз ээ. Манай сайт энэ удаа тус кинон гол дүрийн жүжигчин Б. Мишээлийг танилцуулж байна. Б.Мишээлийн хувьд өмнө нь "Никитон" хамтлагийн "Үүлэн үст" дууны клип, "Дэлхийд дурласан сар" киноны гол дүрд тоглосон СУИС-ын жүжигчний ангийн оюутан юм.