Дуучин Жессика Симпсон охин Махвеллээ төрүүлээд удаагүй байхдаа дахин хөл хүнд болсноор өнгөрсөн зургадугаар сарын 30-нд амаржиж хүүтэй болсон билээ. Жессико Симпсоны хүүдээ өвөөгийнхөө нэрнээс Эйсийг, эмээгийнхээсээ Кнутыг авч, Эйс Кнут гэж нэрлэжээ. Өдгөө хүү нь хоёр сар хүрч байгаа бол охин нь өдгөө ой дөрвөн сартай аж.
Өдгөө 33 настай Жессика Симпсон хүүгээ төрүүлснээс хойш хэсэг хугацаанд хэвлэлийнхний хараанаас хол байсан ч саяхан Америкийн “Us Weekly” сэтгүүлд ярилцлага өгч, охин, хүүтэйгээ хамт авахуулсан зургаа нийтэлжээ. Жессика Симпсон хүүгийнхээ талаар “Хүмүүс түүнийг надтай адилхан байна гэлцдэг. Тэр бол гайхамшигтай хүү” хэмээгээд бусад амаржсан ээжүүдийн адил багагүй жин нэмсэн гэдгээ илэн далангүй хуучилсан байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна