Шинэ киноных нь тачаангуй үйл явдлын зургийг авч байхад папарацци нар түүнтэй тааралджээ.
“Өөр бүсгүй” гэдэг шинэ инээдмийн киноны зураг авах ажил Нью-Йоркт эхэлж, дүрүүдэд Камерон Диас, Лесли Манн, Кейт Аптон нар тоглож байгаа юм. Романтик инээдмийн киноны үйл явдлаар бол киноны гол баатар Карли өөрийн шинэ найз залуу Карлын эхнэртэй санамсаргүй танилцаж, түүнийг угийн зальтай, завхай эр гэдгийг мэддэг байна. Хоёр бүсгүй хамтдаа түүнээс өшөөгөө авахаар гэнэт шийднэ. Гэтэл завхай эрд гурав дахь бүсгүй Эмблер чбайдаг нь удалгүй тодорхой болжээ. Гурван сайхан бүсгүй дайн зарлаж байгаа нь бүтэлгүй хүүхэмсэг эрийг гунигтай ирээдүй угтаж байна.
Шүтэн бишрэгч нар нь шинэ инээдмийн киноноос Камерон Диас болон хамтрагч Николай Костер-Вандау нарын оролцсон хайр дурлалын цөөнгүй үзэгдэл, тачаангуй тэврэлт, халуун үнсэлтийг үзэх болно.
Тухайлбал, нэг үзэгдлийн үеэр 40 настай жүжигчин бүсгүй, түүний киноны 42 настай дурлалт эр урт сандал дээр суун, бие биеэ тэврэн шуналтай нь аргагүй үнсэлцэж байна. Үүний дараа тэд Камероны тоглосон баатрын инээдэмтэй кадрыг гар утсандаа буулгаж авчээ.
Манхэттений хурц наранд Камерон, Николай хоёрын тачаангуй тэврэлт илүү үнэмшилтэй харагдаж байсан байна. Тийнхүү хоёр жүжигчин одоогоор сул чөлөөтэй биш ч гэсэн янаг амрагийн явдалтай болж байгаа юм биш биз хэмээн зургийн талбайд шивэр авир ярьж эхлэжээ.
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна