Манайхан урлагийнхныг л од гэдэг байснаа больж, улстөрчид, бизнесмэнүүдийг хүртэл од хэмээн нэрлэх болсон. Бизнесийн салбарын нэгэн од нь “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ юм. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Х.Бат-Эрдэнэ "Тод Манлай" цолыг цагаан сарын босгон дээр хүртсэн. Аргагүй биз, тэрээр бизнесийн салбарт ч, уясан морьд ч өнгөтэй яваа. Эр хүний хийморь болсон эрэмгий хурдан хүлгүүдийнхээ шандас юуг нь сорьж, төр түмний манлай болсон манлай уяач манай дуранд өртлөө.
Харин түүнтэй хамт дуучин Бат-Эрдэнэ байсан юм. Хоёр Бат-Эрдэнэ 2-уулаа төр түмэндээ хөдөлмөрөө үнэлүүлсэн. “Алтай констракшин”-ы Бат-Эрдэнийн хувьд “Манлай уяач” цолоо гуйж биш гуядаж явсан. Харин дуучин Бат-Эрдэнийн хувьд МУГЖ хэмээх эрхэм цолыг ёстой л гуйж авсан биз ээ. Хэдхэн дуутай түүний нэг л өдөр гавъяат авахад нь ямар олон хүн гайхсан бол оо?
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна