Бодсон санаснаа дуугаараа илэрхийлчихдэг реппер Gee аль хэдийнээ олны танил болж чадсан нэгэн. Элдэв янзын хараалын үгтэй дуу дуулж урлагийн тогоонд ширүүхэн орж ирсэн реппер Gee-г үзэгчид анх тийм ч таатай хүлээж аваагүй. Гэхдээ баян айлын хүүхдүүд шиг элдэв зүйлээ гайхуулж явдаггүй үнэнч шударга зантай залуу гэж түүнийг үнэлэх үнэнч фенүүд ч их байдаг. Гэр хорооллын амьдралыг уран бүтээлээрээ илэрхийлж нэг хэсэг “Татар”-ын Заяа болон Цэцээ нартай дуугаараа байлдсан тэрээр багаасаа “жи” хорооллын гудамжинд сагс тоглож өссөн гэдэг. Одоо ч “Бөмбөгөр” худалдааны төвд лангуу түрээсэлдэг ээжийнхээ барааг нь зөөгөөд гүйж байдаг хээгүй нэгэн. Аав болоод удаагүй реппер залуу маань сүүлийн үед хувийн амьдралдаа анхаараад их л завгүй яваа гэнэ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна