Хайртай дуучнаа сая сая сарнайгаар булав


Алдарт "ВИАГРА" хамтлагийн дуучин асан Анна Седокова Оросын хамгийн тачаангуй бүсгүйчүүдийн нэг. 


Сүүлийн үед үл таних шүтэн бишрэгч эр байсхийгээд Анна Седоковад бэлэг илгээх болсон аж. Энэ удаа үл таних эр тоо томшгүй гал улаан сарнайг хайртай дуучиндаа илгээжээ. Ийнхүү домогт Алла Пугачевагийн “Сая улаан сарнай” дуу амьдралд биеллээ олов.
Анна Седокова “Зарим эр байшин дүүрэн цэцэг бэлэглэдэг” хэмээн Твиттертээ бичин, энэ зургаа байрлуулжээ. “Миний юу хүсч байгааг тэр мэддэг нь надад их таалагддаг. Бүр миний мэдэхгүй байгаа зүйлийг хүртэл” хэмээн дуучин бүсгүй нэмж бичсэн байлаа.
Харин орос дуучны фанатууд “Ингэж эргүүлдэг эрчүүд өнөө цагт байдаг аа” хэмээн шагшин магтаж, лайк харамласангүй.