Мотив хамтлагийн ахлагч Жижгээ буюу Ц.Эрдэнэбаяр "Сэнгүр" шар айрагны асрыг хамтлагийнхантайгаа цуг ажиллуулж байсан билээ. Шоуны ертөнцөд бизнесийн тал дээр арвин туршлагатай Жижгээ өнөөдөр хийсэн ажлынхаа үр дүнг үзнэ.Цоо шинээр үүд хаалгаа нээж буй, шинэчлэгдсэн "Масс клуб" өнөө орой 22 цагаас нээлтээ хийж, шоуны ертөнцад тэсрэлт хийнэ. Сүүлийн 1 сар шахуу уаг наргүй ажилсан Жижгээгийн хөдөлмөрийн залуус хэрхэн хүлээж авах бол? Масс клуб нь дэлхийд ердөө 1000 ширхэг үйлдвэрлэгдсэн цоо шинэ хөгжим, техник болох Pioneer Limited Edition-аар тоноглогдсоноороо онцлогтой юм. "Шинэ Масс" шөнийн цэнгээний газар А зэрэглэлтэй клубын түвшингтэй эн зэрэгцэнэ.
Масс клубийн гүйцэтгэх захирлаар ажилахаар болсон Мотивын Жижгээ клубийнхээ шинэчлэлийн ажилд зориулан нэг тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтийг клубдээ урлагт хайртай ах нараасаа авч чадсан. Өнөө орой клубын нээлтэнд Хар сарнай, Татар, Мотив зэрэг хамтлаг дуучид ирэхийн зэрэгцээ Украйны алдарт хамтлаг "Казаки" урилгаар ирж ая дуугаа өргөх юм. Ингээд тун удахгүй шоуны ертөнцөд хувьсал хийх шинэ "Масс” клубын нээлтийг өнөө орой очиж үзэх л үлдлээ. Бяцхан нууц задлахад ойрын хэдэн жил бүрэл бүрэлдэхүүнээрээ тайзнаа гараагүй “Хар сарнай” хамтлагийнхан энэ үдэш бут авах гэнэ лээ.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ