Дуунд дуртай бидний монголчуудыг орой бүр гадаад дуугаар хөглөж чадсан “Universe best song” анхдугаар фэстивалын авъяаслаг оролцогчдын нэг Б.Солонго өөрөөсөө өөр хүнд үл тохирох өвөрмөц стиль имижээрээ өнөөгийн залуусаас аргагүй л нэг ялгардаг. Нүдээ эргэлдүүлэн, хэл амаа зажлаж, камерын өмнө гар хуруугаараа оролдох нь цаанаа л нэг эгдүүтэй бас донжтой энэ бүсгүй 7 жилийн өмнө “Оддын эрэлд” уралдаант нэвтрүүлэгт оролцож түрүүлэх хэмжээний өрсөлдөөн үзүүлж байсныг уншигч та санаж байгаа нь лавтай. Саяхан түүний гол дүрд нь тоглосон “Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл нээлтээ хийн, гадуур л нэг Б.Солонгоогийн сайхан дуулсан, сайн тоглосныг гайхаж, магтсан хүмүүс байна билээ. Өнгөрсөн жил РТДС-ын найруулагчийн ангийг төгссөн тэрээр “A sound” хамтлагийн бөмбөрчин залуутай ханилан, үрийн зулай үнэрлэсэн гэдэг мэдээ олон эрсийн зүрхэнд шар ус хуруулах биз. Ямартай ч урлагийн гэр бүлд өвөрмөц өнгө төрх бүхий авъяаслаг залуу хос гал голомтоо асаасан нь сайхан хэрэг шүү.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ