Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд багтдаг “Майами хийт” багийн хамгаалагч Дуэйн Уэйдын экс эхнэр гудамжинд гарчээ. Шивон Фанчес шүүхээр гэр бүл цуцлуулахдаа нөхрөөсөө нэг сая орчим доллар салгасан боловч одоо гудамжинд гуйлга гуйн амьдарч байна. Шивон Фанчес, Дуэйн Уэйд нарын гэр бүл салалтын үйл явц гурван жилийн турш үргэлжилж, шүүхдэлцсэний эцэст 2010 онд албан ёсоор хоёр тийш болсон.
Шүүхийн шийдвэр ёсоор сагсан бөмбөгч эр экс эхнэртээ нэг удаа сая доллар өгөх болон сар бүр 25 мянган долларыг хоёр хүүхдийнхээ тэтгэмжинд өгч байх ёстой болсон юм. Уэйд Шивонтой бүр дунд сургуульд байхдаа танилцаж, улмаар гэрлэсэн аж. Гэвч эхнэр нь түүнийг жүжигчин Габриэль Юнионтой далдуур янаг амрагийн харилцаа үүсгэсэн хэмээн буруутгаж, салах өргөдлөө өгсөн юм байна. Одоо Уэйд, Юнион хоёр романтик харилцаатай хэвээр байгаа бөгөөд саяхан тэд “ESPY” наадмын шагнал гардуулах ёслол дээр хамтдаа ирсэн юм байна. Гэтэл түүний экс эхнэр нь Чикагогийн гудамжинд гуйлга гуйж сууна. Тэр Уэйдээс авсан сая доллараа яачихсан нь тодорхойгүй. Дуэйн Уэйд “Майми Хийт” багт 2003 оноос хойш хүчин зүтгэж байгаа бөгөөд 2010 онд багтайгаа гэрээгээ зургаан жилээр сунгаж, 110 сая доллар авахаар болсон билээ.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ