“Гоёл-2006” наадмын “Шилдэг загвар өмсөгч”-өөр шалгарсан М.Сэлэнгэ “Хатан-Эрдэнэ” холбоонд ажиллаж миссийн тэмцээн хүртэл зохион байгуулж явсан. Тэгвэл хувийн амьдрал нь бүтэлгүйтсэнээс хойш хүүгээ дагуулан Герман улсыг зорьсон тэрбээр багагүй хугацаагаар тэндээ амьдарч байсан. Харин саяхнаас эх орондоо суурин байхыг илүүд үзэх болсон М.Сэлэнгэ өөрөөсөө нэлээд хэдэн насаар ахимаг Герман эртэй хуримласан билээ. Арван жилийн ширээнээс анхны амьдралаа зохиосон хань нь бор дарсанд хэт автах болсноор модель бүсгүй нэг л өдөр хүүгээ тэврэн, цүнхтэй хувцсаа чирээд гэрээсээ явсан гэдэг.
Өдгөө томоохон компанид ажиллаж байгаа модель бүсгүй загварын ертөнцөд “том” гэгддэг бөгөөд өөрийн дүү болох М.Хэрлэнгийн хамт “Гоёл-2006” наадмын тайзнаа “Шилдэг эмэгтэй загвар өмсөгч”, “Шилдэг эрэгтэй загвар өмсөгч” өргөмжлөлийг гардаж байсан билээ. Үүнээс өмнө “Монголын сайхан бүсгүй-2001” тэмцээнээс “Тана эрдэнэ” өргөмжлөл хүртэж, “Хамгийн гоолиг биетэй мисс”-ээр тодорсон түүхтэй аж.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна