Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны нээлтийн ёслол сүр жавхлантай сайхан болж өнгөрсөн. Уг нээлтэнд 999 уртын дуучид дуулж, 999 биелээчид биелэн, морьтон циркчдийн үзүүлбэр зэрэг олон сайхан мэндчилгээ, сюрпризээр дүүрэн байсан. Баяр наадмын нээлтийн бас нэгэн сюрприз нь “Харанга”-ын Лхагвасүрэнгийн “Толин хул” байсан юм. Тэрбээр энэ дуугаа морин дээр давхингаа дуулж морьтон циркчдээс дутахааргүй сайн давхиж байв. …Торгон жолоо өргөхөд нулимс тогтохгүй наадам, Толин хулын төвөргөөнд туг нь намирсан Монгол оо…хэмээн морь унангаа дуулж байсан Лхагваа эгээтэй л уначихсангүй. Элдэв үзүүлбэр үзүүлэх байсан уу эсвэл хэтэрхий догшин морь таарсан уу бүү мэд. “Харанга”-ын Лхагвааг унах шахахад тэнд байсан үзэгчид бүгд уналаа гэж хашгирч байх нь сонсогдсон. Азаар Лхагваа маань барьц алдаж унасангүй арай гэж тогтон “Толин хул”-аа дуулсаар цэнгэлдэхийг тойрч үзэгч олноо баясгалаа.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна